Цахилгаан хангамж, харилцаа холбоо, дулаан хангамж:

Цахилгаан хангамж, харилцаа холбоо:-Сумын төв нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Цахилгаан дамжуулах 3 дэд станцтай. Цахилгааны эрсдлийг бүрэн арилгаж стандартын шаардлага хангасан сип шугамыг бүрэн шинэчилсэн. Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, сумын төвийн гудамж хороолол, албан байгууллагууд бүрэн хэмжээнд шөнийн гэрэлтүүлэгтэй.

Орон нутгийн хөгжлийн сангийн 60 сая төгрөгийн хөрөнгөөр хөдөөгийн багуудыг G Мобайлийн сүлжээнд холбосноор сум төдийгүй  зэргэлдээ аймаг сум, багийн иргэдэд хөгжлийн томоохон дэвшил боллоо. Одоо суманд Мобиком, G-мобайл, Skyтел, Unitel-ын сүлжээ ашиглагдаж байна. Хөдөөд дамжуулах станцын дэд бүтцийг баг бүр дээр барьж, үүрэн телефоны компаниудад санал болгож байна.

       Дулаан хангамж

            2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 201 сая төгрөгийн хөрөнгөөр сумын төвд 1.8 км дулааны нэгдсэн халаалттай болж, одоогоор сумын төвд үйл ажиллагаа явуулж буй 6 төсвийн байгууллага, Цагдаагийн хэсэг, Спорт заал, хувийн хэвшил

 зэрэг 14 объект, 58 айл өрх нэгдсэн халаалтанд холбогдсон.

2022-05-10 00:00:00