Байгууллагын түүхэн мэдээлэл
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1992 оны 08 дугаар сарын 18-нд батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн энэ үеээс сумын Засаг даргын Тамгын газар гэж өөрчлөгдсөн.
Засаг даргын Тамгын газрын чиг үүрэг
Монгол Улсын Үндсэн хууль, Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон бусад эрх зүйн актуудыг удирдлага болон хэтийн төлөвлөгөөний биелэлтийг хянах, байгууллага, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг тасралтгүй хангаж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Зорилго
Нутгийн залуу боловсон хүчнийг ажлын байраар хангах, мэргэшүүлж чадварлаг боловсон хүчин болгох, Өндөр мэдлэг ур чадвартай мэргэшсэн албан хаагчдыг үр дүнтэй, тогтвортой ажиллах орчин нөхцалийг бүрдүүлэх, Хуулиар тусгаарлан олгосон чин үүргийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгэм эдийн засгийн төлөвлөлтийг бодлогын удирамжаар хангах, хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулан төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, шудрага байдал, урчадварыг дээшлүүлэн төрийн бүх үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргахад оршино.
Зорилт
1.Алсын хараа, хэтийн зорилтойгоор орон нутгаа хөгжүүлье.
2.Шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлт хийж, орон нутгийн нөөц, иргэдийн санаачилгад тулгуурлан хөгжүүлэх. Орон нутгийн иргэдийн сумаа хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл, төрийн албан хаагчдын үйлчилгээгээ нээлттэй ил тод, хөнгөн шуурхай хүргэх бодлого, ая тухтай хүний аюулгүй байдлыг цогцлон бүрдүүлэх сумын зорилт нь энэхүү хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах үндэслэл болсон.
3.Эвтэй байж ихийг бүтээнэ, завгүй байж заавал амжуулна.