2025 оны цэргийн шинэчилсэн бүртгэлийн үеэр зохион байгуулсан цолгүй бөхчүүдийн барилдаанд 64 бөх хурд хүч авхаалж самбаагаа сорин зодоглосноос Жинст сумын залуу бөх С. Мөнххүслэн түрүүлж, Архангай аймгийн Булган сумын залуу бөх Б.Түмэннаст үзүүрлэн, Архангай аймгийн Булган сумын бөх Э.Энхболд, Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр баг Г. Бат-Орших нар шөвгөрлөө.Дардасны тэмцээнд 24 баг оролцсоноос Өвгөнжаргалант 3 дугаар баг Л.Лутбаяр ахлагчтай баг тэргүүн байр, Ямаат 2дугаар баг М.Буян-Өлзий ахлагчтай баг 2 дугаар байр, Ямаат 2 дугаар баг Б.Дүгэржав ахлагчтай баг 3 дугаар байр эзэллээ.
Цэрэг эх орны сэдэвтэй дууг хэн сайн дуулах вэ караокe тэмцээнд 8 баг оролцсоноос Т. Алтангэрэл ахлагчтай Ямаат 2-р баг тэргүүн байр,Л.Ууганбаяр ахлагчтай Засаг даргын Тамгын газар дэд байр, Э.Бумцэнд ахлагчтай Ямаат 2-р баг гутгаар байр тус тус эзэллээ. Тэмцээнд өргөнөөр оролцож амжилт гаргасан малчид ард иргэддээ талархлаа.