Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум нь 1923 онд байгуулагдсан. Ардын хувьсгалын өмнө Халх Монголын Сайн ноён хан аймаг, Дайчин вангийн хошуу, 1921 онд ардын засаг тогтсоноор 1923 онд Цэцэрлэг мандалын /Архангай/ аймгийн Түйн голын хошуу гэж Засаг захиргааны нэгж болон хуваагдсан. Эрдэнэцогт сум нь хуучин хүрээ хийдээс зайдуу нутгийн Дунд, Богино хүүшийн ам, талын толгойн ар хөндийн дэнжид 5-6 өрх барьж тугаа мандуулан анхны сумын голомтоо бадрааж байсан түүхтэй. Дараа нь Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад харьяалагдаж иржээ. Тус сумын хилийн урт 420 гаруй км бөгөөд урд талаараа өөрийн аймгийн Өлзийт сумтай 35 км, баруун талаараа аймгийн төвтэй 28 км, баруун хойд талаараа өөрийн аймгийн Баяновоо сумтай 33 км, Галуут сумтай 70 км, Хойд болон зүүн талаараа Архангай аймгийн Булган, Цэнхэр сумдтай 90-100 км, Зүүн болон зүйн хойд талаараа Өвөрхангай аймгийн Батөлзий, Уянга сумдтай 100-120 км газраар тус тус хиллэн,410.2 мянган га нутагтай.
БАЙРШИЛ :
БАЙГАЛЬ ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ
Далайн түвшингээс дээш 1700-3535 метр өргөгдсөн Монгол орны баруун зүгийн нутгийн зүүн хойд, хангайн нурууны салбар уулсын өвөр, өндөр уулсын бүсэд оршдог. Дэлхийн бөмбөрцөгийн хойд өргөрөгийн 46.5 градус, баруун уртрагийн 101 градуст байрладаг.
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод, хад асга бүхий Хангайн өндөр уулс ойт хээрийн бүсэд зонхилон Мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.