Түүхийн соёлын дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газрууд:

Эртний түүхт Шаргалжуутын халуун рашаан Шатар чулуу, Ламын гэгээний хийдийн туурь, Гачэн ламын сүм, Тамчийн их, бага цагаан хөшөө, Хадны сүг зураг бүхий түүх соёлын дурсгалт газрууд,Түйн гол, Цогт хайрхан, Ёлын тогоо, Хангайн нурууны 2 дахь ноён оргил Эрхэт хайрхан, Дээд, Доод, Дунд жаргалант, Өвгөнжаргалант, Хөл сая, Намын гол, Өртөмтийн хойд, урд салаа, Эрхэт, Тамчийн хавцал, Битүүтийн мөнгөн хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд олон, байгалийн баялгийн арвин их нөөцтэй. Алт мөнгөний нөөцтэй боловч уул уурхай оруулаагүйгээрээ сумын ард түмэн амгалан тайван амьдардаг бахархалт зүйл нь энэ болно.

2022-05-09 00:00:00